Прокурорын байгууллага энэ дугаар сарын 18-22-нд 226 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Үүнд Орхон аймгийн прокурорын газраас иргэн Ч.М нь 11 сартай хүүхдээ бусдын тээврийн хэрэгсэлд зориудаар үлдээж, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхэд хаясан гэх хэрэг багтсан байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.