Прокурорын байгууллага өнгөрсөн 7 хоногт
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 93
- Өмчлөх эрхийн эсрэг 80
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 30
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 13
- Хүний амьд явах эрхийн эсрэг 4
- Авлига, албан тушаалын 8
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 5
- Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 3
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх 1
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол 1
- Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа болон Хүүхдийн эсрэг, мөн Эдийн засгийн гэмт хэрэг 1-ийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн хамгаалах хэрэгсэл хариуцсан инженер Т.Э нь үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас иргэн М.А нь нас барсан хүүхдийнхээ сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хууль бусаар авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.