Тогмидын Доржханд гишүүн төрийн ордонд нохойтойгоо орж ирдэг болох хэрэгтэй гээд ярих юм. Ордноос чинь мянган метрийн зайд ард түмэн нүхэн жорлонд бие засаж байна. Жогорхой үмхсэн нохой ордонд оруулдаг болох дээрээ тулсан юм ярихынхаа оронд жаахан бүтээлч юм ярь л даа, Т.Доржханд аа.
Спикер Г.Занданшатар сонсголуудыг хиймээр байна гээд яриад байна бус уу. Хамгийн наад зах нь ногоон автобусны сонсголыг хийлц л дээ, ХҮН-ий дарга аа.
Шударгын дүрд тоглоод байдаг хүн биз дээ. Хөгжлийн банк, ялангуяа нүүрсний сонсголд оройлон оролцсоныг тань ард түмэн сайшаасан. Бас ч гэж үнэлсэн.
Одоо харин илүү бодитой байх хэрэгтэй байна. Д.Сумъяабазар гэдэг хүн ногоон автобусны асуудалд Ж.Сүхбаатар бид хоёр буруугүй гэх ухааны зүйл ярьж байна. Тэгээд хэн буруутай вэ гэхээр, Д.Амарбаясгалан руу чиглүүлэх янзтай. Т.Доржханд Д.Амарбаясгалан хоёрыг ижил, ойлголцол төгс гээд л ярьж бичээд удлаа. Цаадхаасаа үнэн учрыг нь асуу л даа, Т.Доржханд аа.
Ардын намын бүлэг хуралдахгүй, тойрог хэсэж, тойрог горилж яваад гурав дахь долоо хоног дээрээ явж байна. Сөрөг хүчин шүү дээ, ХҮН нам.
Т.Доржханд аа, нохой ордонд оруулах гэж ярихаасаа өмнө, төрийн ордонд ажил хэрэг оруул!
Б.ТУЛГА
www.amlalt.mn