ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй Бээжинд уулзах гэж байна. Кремлийн тэргүүний долоон сарын хугацаанд Хятадад хоёр дахь удаагаа айлчилж байгаа юм.
Энэ хугацаанд Бээжин АНУ болон бусад орнуудын тавьсан хориг арга хэмжээний үр нөлөөг зөөлрүүлэхийг эрмэлзэж байгаа Москвагийн амин чухал түнш болсон.
Хятад улс Орост зэвсэг нийлүүлдэг гэх мэдээлэл цацагдаж байгааа ч удаа дараа няцаасаар ирсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Бээжинд айлчлах үеэрээ BBC News-т өгсөн ярилцлагадаа ОХУ-ын импортын машин хэрэгслийн 70 орчим хувь, микро электроникийн 90 орчим хувийг Хятадаас авдаг гэдгийг онцолсон аж.