Тесла үйлдвэрлэсэн автомашиныхаа арван хувийг хадгалахын зэрэгцээ нийт ажилчдынхаа арван хувийг цомхотгожээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч өөрийн үйлдвэрлэлийн хурдтай тэнцэх хэмжээний машин зарж чадахгүй байна. 2024 оны эхний улиралд хэрэглэгчдэдээ нийлүүлснээсээ 46,561 машин илүү үйлдвэрлэсэн байна. Энэ бүх машинаа үйлдвэр, худалдааны төв, нисэх онгоцны буудал дээр зогсоолуудад байршуулж байгаа аж.
Сент-Луис хотоос баруун тийш 20 милийн зайд орших Честерфилд худалдааны төв Теслагийн машинаар дүүрсэн. Америкийн жижиглэнгийн худалдааны өнөөгийн байдлын бэлгэ тэмдэг болсон тус худалдааны төвийг нурааж, оронд нь 2 тэрбум долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.