Ж.Вердийн хүчирхэг алдарт дууриудын нэг “Трубадур” дуурь энэ амралтын өдрүүдэд УДБЭТ-ийн тайзнаа эгшиглэнэ.

Италийн суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан 3 том дуурийн нэг болох “Трубадур” дуурийг анх 1853.01.19-нд Ромын Аполло театрт тоглож байсан.

Харин манай театрт 1994 оны 5 дугаар сарын 28-нд тайзнаа тавьж байжээ. Антонио Гарсиа Гутиеррезийн 1836 онд бичсэн “Эль Троватор” хэмээх драмын жүжгээс сэдэвлэн Салваторе Каммарано 4 бүлэг 8 үзэгдэлтэй дуурийг бичжээ. Тус дуурьт 15-р зууны үйл явдлыг өгүүлдэг.

Дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн дуурийн үзэгдэлд гарах бөгөөд Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй.

Хөгшин цыган Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

Тус дуурь 06-р сарын 08, 09-ны өдрүүдэд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох юм.