Өнөөдөр: Хур тунадас ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд нутгийн зарим газраар, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-нд нутгийн хойд, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.