Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.06.09/ 23:48 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очход, иргэн Б/39 настай, эрэгтэй/ барилгын дээд давхраас унах гэж байсныг аврагч аврах олс ашиглан бууж, тухайн иргэнийг дотогш оруулан аюулгүй болгож, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.