Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны гуравдугаар сард Төв аймгийн Зуунмод суманд хуурамч архи худалдан борлуулж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй “Ч” гэх нэртэй архи худалдан борлуулж байжээ.
Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн зэрэг хууль бус үйлдэлд холбогдуулан иргэн Б-д Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.