Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Кабинт-Ухаа” гэдэг газар Хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:02 цагт цурамд оруулан 21:30 цагт бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.