Өнөөдөр буюу энэ сарын 23-нд Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр тохиож байна.
Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-гийн хооронд буюу дунджаар 953 гэсэн үр дүн гарсан. Цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа юм.
Ингэснээр Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяци бүхий улс болж байна.