Дундговь аймаг, Хулд сум Бүлээн багийн “Шар цохио” гэдэг газар шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:55 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар анги, Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 15:15 цагт цурманд оруулан, 16:05 цагт түймрийг бүрэн унтраажээ.
Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 300 га талбай өртөж шатсан.