Хөвсгөл аймгийн Ханх сумын Турт багийн “Той шивдэг” гэдэг газар энэ сарын 5-ны өдрийн 06:16:56 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Иргэдийн хурлын дарга, Ханх сум дахь аврах бүлгийн дарга, малчин нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. 07:16 цагийн байдлаар учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
