Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих 3 дугаар багийн “Цагаан дэл” гэдэг газар өнөөдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 05:58:01 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тухайн газар нутагладаг малчин, Цогтцэций сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.