Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багийн “Морьт-Уул” гэдэг газар энэ сарын 11-ний өдрийн 12:52:29 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн газарт нутагладаг Хайрхан багийн малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн.