Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн “Сүүл өндөр уул” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:03 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар 7000 га орчим талбай түймэрт өртсөн.