Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбоотой айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж, үүнийг дагаад яндангийн цонолтоос болж гал түймрийн гаралт нэмэгдэж байгаа талаар Онцгой байдлын газраас сэрэмжлүүлсэн.Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэж байна.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 07:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 2х1 метрийн хэмжээтэй ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Hyundai 117” загварын бага оврын экскаваторын хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн хураалттай 800 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Налайх дүүргийн 6 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 02:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн амралтын газрын ажилчдын 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн байр шатаж, зэрэгцээ байрны хана, дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 04:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5 ханатай гэрийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 05:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 7х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.