Өдөр бүр шинэ мэдээлэл
Иргэд нийтийн тээврээр 1000 төгрөг төлж зорчих туршилтыг энэ сарын 20-наас хийж эхэлжээ. Суурилуулсан төхөөрөмжүүдэд зорчилтыг тооцоолох төлбөрийн системийг эхнээс нь суурилуулж, ажиллагааг шалган, туршиж байгаа бөгөөд зорчигчид 1000 төгрөгийн төлбөр төлж өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө.
025 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1099 автобус иргэдэд үйлчилж байна.