УИХ-д суудалтай улстөрийн намуудын бүлгийн ээлжит хурал болов. УИХ дахь АН-ын бүлгийн хурлын талаар О.Цогтгэрэлээс тодруулсан юм.

Тэрбээр “АН-ын бүлэг чуулганаас завсарлага аваагүй. Чуулган хуралдахгүй байгаа нь хурал зохион байгуулагчдын асуудал. МАН мөрийн хөтөлбөр нэртэй олон жил ард түмнийг хуурч явсны гор гарч байна. Ажил хийж байна гээд хулгай хийж явсны гороор МАН-ын дотоод асуудал төрийн хямралд хүргэж байгааг харж байна.

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бид улс орны эдийн засаг, төсвийн асуудал зэрэг хэлэлцэх ёстой асуудлуудаа хэлэлцээд, тарсан. МАН-ын асуудлаас болж Улсын төсөв эзгүйдлээ. Монголын төрийг ч эзэнгүй байдалд хүргэлээ” гэв.

Энэ үеэр АН-ын даргаар сонгогдсон тул тус намын бүлгийн даргаар хэн ажиллах талаар сэтгүүлчийн асуултад “Би бүлгийн даргын ажлаа шилжүүлэх санал гаргасан ч улс төрийн тогтворгүй байдал үүссэн учраас “Бүлгийн даргын ажлаа хамтад нь аваад яв” гэх саналыг манай бүлгийн олон гишүүн гаргасан” гэв.