Хүүхдийг аливаа хүчирхийлэл эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн 05 дугаар сард манай дүүрэгт 1000 эцэг эх оролцуулсан “Red Flag–Анзаар, Хамгаал” арга хэмжээг зохион байгуулсан.
Энэ үеэр дүүргийнхээ Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний хувьд “Сүүлийн үед хүүхдүүд сургуулийн орчин, анги танхимдаа үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, сургуулийн орчинд гэмт хэрэгт холбогдох тохиолдол гарсаар байгаа тул дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг “Сургуулийн цагдаа”-тай болгоё гэсэн #санаачилгыг гаргасан.
Улмаар гэрээгээр ажиллах цагдаа нарын цалин, урамшууллыг дүүрэг, орон нутгаас бүрэн шийдвэрлэхээр болж дүүргийн ЗДТГ, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын хэлтэс, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс хамтарсан Ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг эхлүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр энэхүү санал санаачилга маань ажил хэрэг болж, “Сургуулийн цагдаа” төслийн нээлтээ хийж, тусгай сонгон шалгаруулалтад орж тэнцсэн эхний 9 алба хаагч гэрчилгээгээ гардан авлаа. Дээрх алба хаагчид бүгд манай дүүргийн иргэд бөгөөд НЕБ-ын 93, Монгени, Эрдмийн Өргөө, НЕБ-ын 113, 96, 13, 141, 47, 184-р сургуулиудад маргааш буюу 9-р сарын 1-ний өдрөөс цагдаагаар ажиллана.
Мөн энэ үеэр дүүргийн ГХУСЗ-өөс алба хаагчдад энгэрийн камер гардууллаа. Сургуулийн цагдаагаар ажиллах алба хаагчдыг сонгох сонгон шалгаруулалт холбогдох журмын дагуу үргэлжлэх бөгөөд шаардлага хангасан алба хаагчдыг сургалтад хамруулж, ажлын байраар хангах юм.
