Хөдөө аж ахуйн биржийн хамт олон “Хот ХОГГҮЙ бол ГОЁ” аяны хүрээнд сэлбэ гол дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
“Хот ХОГГҮЙ бол ГОЁ” аяныг анх удаа зохион байгуулж энэ удаа сэлбэ голоо цэвэрлэх ажлыг зохион байгуулсан. Компанийн нийт ажилчид Арслантай гүүр, И-март орчим болох 2 байршилд 8 цэгт хуваагдан сэлбэ голын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж байгаль орчиндоо үнэтэй хувь нэмэр оруулсан байна.