Говьсүмбэр аймаг, Баянтал сум. Лүн багийн “Цэдгэрийн худаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид тус сумын мэргэжлийн ангийн 18 алба хаагчидтай хамтран хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Баянтал сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 425 га талбай шатсан.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буургачин багийн “Цагаан тохойн мухрын-Ам” гэдэг газар ойн гал түймэр гарч, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран түймрийн баруун, баруун урд, зүүн хойд талыг унтраасан, хойд талаараа хад асга ихтэй учраас асалт бага байна. Түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га орчим талбай шатсан.
Төв аймаг, Мөнгөнморьт сум. Жаргалант багийн “Суварган булаг” гэдэг газарт ой, хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 0.5 га талбай шатсан.