Өнөөдөр (2023.10.24)-нд Баянгол дүүргийн 23 дугаар хороонд мод тарилаа. Энэ удаагийн мод тарилтын ажлыг дүүргийнхээ гэр хороололд зохион байгууллаа. Тодруулбал 23- дугаар хорооны 280 айл өрхийн хашаанд монос, өрөл, голт бол, алим, интоор улиас зэрэг нэр төрлийн нийт 2800 ширхэг модыг дүүргийн 1-34 хорооны ажлын алба хаагчид суулгасан юм.
Баянгол дүүрэг 2023 оныг “Экологийн боловсролыг дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтод жил болгон зарласан билээ. Энэ жилийн намрын мод тарилтын суулгацыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ирүүлсэн бөгөөд суулгацыг ургуулж арчлах ажлыг айл өрхүүд хариуцан ажиллах юм байна.