Увс аймаг, Сагил сум. Баянзүрх багийн “Баянгол” гэдэг газар 2023.10.27-ны өдрийн 12:15 цагт Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтийн орчим хээрийн гал түймэр гарсан.
Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0228 дугаар салбарын алба хаагчид мөн өдрийн 16:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан.
Гал түймэр Монгол Улсын хилийн 101/6-101/8 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны Улсын хил давж тус улсын 20 хүн, 3 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:00 цагт гал түймрийг бүрэн унтраасан талаар мэдэгдсэн.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 160 га орчим талбай өртөж шатсан.