УИХ, Засгийн газраас Төмс хүнсий ногооны тариаланчдыг дэмжиж, техник хэрэгсэл худалдан авалтын 50 хувийн хөнгөлөхөөр тусгасан. Тус арга хэмжээ 2023-2026 онд үргэлжилэх төмс хүнсний ногоо тариаланчдын дэмжлэгийн талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн О.Гочоосүрэнгээс тодрууллаа.
УИХ, Засгийн газраас төмс хүнсий ногооны тариаланчдыг дэмжиж, техник хэрэгсэл худалдан авалтын 50 хувийн хөнгөлөхөөр тусгасан. Энэ зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?
-Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоочдын гар ажиллагааг мехникжуулах зорилгоор УИХ, Засгийн газраас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолоор Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолоор тухайн жилдээ хүнсний ногооны тариалан эрхлэгч худалдан авсан шинэ техникийн 50 хүртэлх хувийг хөнгөлөхөөр тусгасан. Тус арга хэмжээг 2023-2026 он хүртэл үргэлжлэх юм. Энэхүү дэмжлэгт жил бүр 4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.
– Энэ дэмжлэгт техник шинээр худалдан авсан тариаланч хэрхэн хамрагдах вэ?
-Тодруулбал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн цахим бүртгэлийн www.plant.mofa.gov.mn системд бүртгэлтэй, өөрийн эзэмшил талбайтай төмс, хүнсний ногоо тариалагч аж ахуйн нэгж, хоршоо, иргэн, хуулийн этгээд шинэ техник худалдан авсан нөхцөлд үнийн дүнгийн 50 хувийг буцаан төлөх хөнгөлөлтөд хамрагдана. 50 хувийн хөнгөлөлт нь 50.0 (тавин сая) төгрөг хүртэл байна.
–Одоогийн байдлаар хэдэн аж ахуй нэгж, хоршоо, хуулийн этгээд иргэн хамрагдсан бэ?
-Өнгөрсөн 11 сарын байдлаар 43 аж ахуй нэгжийн 2,5 тэрбум гаруй төгрөгийн хүсэлт ирсэн мэдээлэл байна. Үүний 50 хувийг хүнсний ногооны тариаланчдад буцаан олгосон байна. Шинээр нэмж санал ирүүлсэн аж ахуй нэгжийн хүсэлт судлагдаж байна.
–Тус дэмжлэгт төмс хүнсний ногооны тариаланчид ямао шалгуур хангаж, юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Төмс хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ногоочдын гар ажиллагааг мехникжуулах ажлын талаарх мэдээллийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, аймгуудын агрономичдоос, техник хэрэгсэл худалдаалдаг теллер аж ахуй нэгжүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Төмс хүнсний ногоо тариаланчид тус дэмжлэгт хамрагдахын тулд Төмс хүнсний ногоо тариалах эзэмшил талбайтай байх (Түрээсийн талбайтай аж ахуй нэгж хамрагдах боломжгүй), энэ дэмжлэг лизенгийн үйлчилгээнд хамрагдаж техник хэрэгсэлд хамаарахгүй, бага талбайтай аж ахуй нэгжүүд нэгдээд, Засаг даргын тодорхойлолтын хамт хүсэлт ирүүлсэн байх шаардлагыг хангасан байх юм.
Ярилцсанд баярлалаа