Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 109 сая тонн байгаагаас амьтны гаралтай ширхэгт 1.7 хувь, үүнээс ямааны ноолууран ширхэгт 0.02 хувийг эзэлдэг байна.
Энэхүү ховор ширхэгт ноолуурын нөөцийн 46 орчим хувийг Монгол Улс, 50 орчим хувийг БНХАУ, үлдсэн хувийг нь Иран, Афганистан, Казахстан зэрэг улс бэлтгэж дэлхийн зах зээлд нийлүүлдэг.ё