Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар энэ сарын 9-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, бүрэн унтраасан.
Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.